БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН ХЭЛТЭС

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН ХЭЛТЭС

Алсын хараа

Боловсролын зээлийн хэлтсийн алсын хараа нь чанартай боловсролыг тэгш, хүрэлцээтэй хүргэх, насан турш сурч боловсрох боломжийг бүрдүүлэх.

Эрхэм зорилго

Боловсролын зээлийн хэлтсийн эрхэм зорилго нь гадаад дотоодын дээд боловсролын байгууллагад суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах, сурлагын чанараа  дээшлүүлэх, суралцах таатай нөхцөлөөр хангах, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх, мэдээлэл өгөх, дэмжлэг үзүүлэх зорилтыг биелүүлж ажиллана.  

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

  • Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид суралцаж байгаа оюутан, суралцагчид “Оюутны хөгжлийн зээл” олгох, эргэн төлүүлэх
  • Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр магистр, докторын зэргийн боловсрол эзэмших суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох
  • Дэлхийн шилдэг их сургуульд бакалаврын хөтөлбөрөөр өдрийн ангийн суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгох
  • Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэнд амьжиргааны тэтгэлэг олгох

Хууль тогтоомжийн орчин

  • Хөдөлмөрийн тухай хууль
  • Төрийн албаны тухай хууль
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хууль
  • Боловсролын тухай хууль
  • Дээд боловсролын тухай хууль
  • Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль
  • МУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 78-р зарлиг
  • МУЗГ-ийн 2018 оны 46-р тогтоол
  • МУЗГ-ийн 2020 оны 70-р тогтоол
  • МУЗГ-ийн 2014 оны 71-р тогтоол
  • МУЗГ-ийн 2013 оны 271-р тогтоол
  • БСШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал
  • БСШУС-ын сайдын тушаал

Хэлтсийн хамт олон