Боловсролын хөгжлийн хэлтэс танилцуулга

БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Алсын хараа – Бидний ирээдүй

Боловсролын хөгжлийн хэлтсийн алсын хараа нь суралцагчдыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмшихэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх явдал мөн.

Эрхэм зорилго – Бидний үүрэг

Боловсролын хөгжлийн хэлтсийн  үйл ажиллагааны эрхэм зорилго нь төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэхэд оршино.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

  • Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид суралцаж байгаа Монгол Улсын иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, суралцагчийн тэтгэлэг, амьжиргааны тэтгэлэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, амьжиргааны тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Зорилтот бүлгийн оюутан суралцагчдад төлбөрийн дарамтгүй суралцах боломж олгосноор өрхийн санхүүгийн зардлыг бууруулах, амьжиргааг дэмжих
  • Дээд боловсролын сургалтын  байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадамжийг дээшлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах
  • Төрийн өмчийн багш бэлтгэдэг их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагчийг дадлагажих, туршлагажих, мэргэших боломжийг санхүүжүүлэх

Хууль тогтоомжийн орчин

  • Хөдөлмөрийн тухай хууль
  • Төрийн албаны тухай хууль
  • Тусгай сангийн тухай хууль
  • Боловсролын тухай  хууль
  • Дээд боловсролын тухай хууль
  • Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн тухай хууль
  • МУЗГ-ын 2014 оны 71-р тогтоол
  • МУЗГ-ын 2011 оны 102-р тогтоол
  • МУЗГ-ын 2016 оны 111-р тогтоол  
  • БСШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал
  • БСШУС-ын сайдын тушаал

Хэлтсийн хамт олон

Боловсролын хөгжлийн хэлтсийн бүтээгдэхүүн үйлчилгээ