ЗАХИРГАА, УДИРДЛАГА САНХҮҮГИЙН ХЭЛТЭС

ЗАХИРГАА УДИРДЛАГА, САНХҮҮГИЙН ХЭЛТЭС

Алсын хараа

Оюутан, суралцагчдыг шилдэг боловсрол эзэмшихэд санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх

Эрхэм зорилго

Зорилготой хариуцлагатай оюутан, суралцагчдад төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг шуурхай хүргэхэд оршино.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

  • Сангийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомж,  дүрэм, журмын хүрээнд зохион байгуулах
  • Сангийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, тайланг бэлтгэх, хэлтэс, албан хаагчдыг үүрэгжүүлэх, гүйцэтгэлийг хянах, үр дүнг тооцох, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, бэхжүүлэх, удирдлага, зохион байгуулалтаар хангах
  • Төрийн болон төрийн бус өмчийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллах, гадаад харилцааг өргөжүүлэх
  • Орчин үеийн шинэлэг техник, технологид тулгуурлан төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тасралтгүй, чанартай хүргэх, мэдээллээр хангах
  • Сангийн бүрэлдэхүүнийг чадварлаг, мэргэшсэн хүний нөөцөөр бүрдүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх

Хууль тогтоомжийн орчин

  • Төрийн албаны тухай
  • Тусгай сангийн тухай
  • Боловсролын тухай  
  • Дээд боловсролын тухай хууль
  • Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль
  • Хөдөлмөрийн тухай
  • Авилгын эсрэг
  • Төсвийн тухай
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай
  • Шилэн дансны тухай
  • Төрийн аудитын тухай
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай
  • Нийгмийн даатгалын тухай
  • Зөрчлийн тухай
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай
  • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай

Хэлтсийн хамт олон