ГАДААД СУРАЛЦАХ

Шинээр гэрээ байгуулахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

  1. Гэрээ /БЗС-аас 8 хувь гэрээ авч сайтар уншиж танилцсаны дараа үнэн, зөв бүрэн гүйцэт бөглөх/
  2. Сургуулийн урилга /эх хувь эсвэл баталгуулсан хуулбар/
  3. Сургуулийн нэхэмжлэх /эх хувь эсвэл баталгаажуулсан хуулбар/
  4. Дээд боловсролын баримт бичгийн баталгаажуулсан хуулбар
  5. Бүрэн дунд боловсролын баримт бичгийн баталгаажуулсан хуулбар
  6. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар
  7. Үл хөдлөх хөрөнгийн барьцаалсан эсэх лавлагаа /эх хувь/
  8. Үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн итгэмжлэл
  9. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ
  10. Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл
  11. Иргэний үнэмлэхний хуулбар
  12. Санхүүжүүлэлт хүссэн өргөгдөл /гараар бичсэн байх/
  13. Нэг хувь цээж зураг /3*4 хэмжээтэй/
  14. Анкет А /БЗС-аас авч үнэн зөв бүрэн гүйцэт бөглөх/
  15. Визний хуулбар
  16. Нуруу 1ш 7,5мм хар өнгөтэй, слайт 2ш
  17. Гэрээний хураамж 12000 төгрөг

Сургуулиа төгсөж ирээд төгсөлтийн бүртгэлд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

  1. Бүртгэлийн хуудсыг үнэн зөв бөглөх.
  2. 3*4 хэмжээтэй 1ш цээж зураг
  3. Дипломны хуулбар
  4. Ажилд орсон бол томилогдсон тушаалын хуулбар, НДД хуулбар
  5. Иргэний үнэмлэхний хуулбар

           Сургалтын төлбөрийн зээлээс чөлөөлөгдөх хүсэлт гаргахдаа  бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

  1. Зээлээс чөлөөлөгдөх хүсэлт /гараар бичсэн байх/
  2. НДД-н сүүлийн 5 жилийн төлөлтийн хуулбар /сургууль төгссөнөөс хойших/

Жич: Чөлөөлөлтөд хамрагдах хүртлээ жил бүр мэдээллээ шинэчлэж байх шаардлагатай.

БҮРТГЭЛИЙН ХУУДАС ТАТАХ

АНКЕТ А ТАТАХ

УТАС:70104384