Та зээлээс чөлөөлөгдөж дипломоо авах боломжтой

  МУЗГ-ын 2004 оны 22 дугаар тогтоолын дагуу 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.

  МУЗГ-ын 2008 оны 178 дугаар тогтоолын дагуу 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн 2,8- аас дээш голч дүнтэй , эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно. Жич: Дээрх заалтыг бүрэн хангаагүй төгсөгч сургалтын төлбөрийн зээлээ төлж дипломоо авна.

Бүрдүүлэх материал:
1.Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/
2.Иргэний үнэмлэх /эх хувь/
3.Ажлын газрын тодорхойлолт
4.Дипломыг өөр хүн авах бол итгэмжлэл хийлгэнэ


Утас: 70109186
Хаяг: Монгол улс
Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг 8-р хороо
Энхтайвны өргөн чөлөө
Багшийн хөгжлийн ордон 2-р давхарт