дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг…

 Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан,Спортын Яам болон БСШУСЯ-ны харьяа байгууллагуудын дунд зохион байгуулдаг “Эрүүл амьдрал идэвхтэй хөдөлгөөн-2019” спортын уламжлалт тэмцээн  2018 оны 02 сарын 22-24 ны өдрүүдэд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, олс таталт, дартс гэсэн зургаан төрлөөр өрсөлдөж ялагчдаа тодрууллаа. Энэ спортын өдөрлөгт нийт  9 багийн 120 гаруй тамирчид нийт 27 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс  манай байгууллага  шатрын ганцаарчилсан эмэгтэй төрөлд хүрэл медаль, олс таталтын төрлөөр алтан медаль хүртсэн амжилтаар өндөрлөлөө.

» Цааш унших

Сургалт

Манай байгууллага иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээг бий болгоход анхаарч хүний нөөцийн сургалт, зуучлах үйлчилгээ үзүүлдэг THE SHACKLESON GROUP-тэй хамтран багийн ажиллагаа болон гүйцэтгэлийг хэрхэн удирдах тухай сургалтыг амжилттай хамтран зохион байгууллаа.

» Цааш унших

Мэтгэлцээний цуврал тэмцээн 2018

Боловсролын зээлийн сангийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Оюутны хөгжлийн зээл”-ийн хэрэгцээ шаардлага сэдвээр мэтгэлцээний цуврал тэмцээнийг 2018 оны 11 сарын 19 өдөр Багшийн хөгжлийн ордны 405 тоот тэнхимд амжилттай эхлүүллээ.Энэхүү тэмцээнд МҮИС-ийн “Үндэсний түүчээ”, МУБИС-ийн “Эйдос” багууд  ур ухаан, мэдлэг чадвараараа өрсөлдлөө.Тэмцээнд оролцогч “Үндэсний түүчээ” няцаагч баг нь “Оюутны хөгжлийн зээл”-ийн шалгуурын голч оноог багасгах, зээл хамрагдах оюутны […]

» Цааш унших

Миний ирээдүйн зорилго

Боловсролын зээлийн сангийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Миний ирээдүйн зорилго” эссэ бичлэгийн уралдааныг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын  дунд 2018 оны 9 сарын 15-наас өдрөөс 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж шагнал гардуулах ёслол 2018 оны 11-р сарын 19-ны өдөр Багшийн хөгжлийн ордонд  боллоо.Уг уралдааны зорилго нь Боловсролын зээлийн сангийн чиг үүрэг, дээд боловсрол эзэмшихэд сургалтын төлбөрөө хэрхэн шийдэх гарцыг өсвөр үеийнхэнд […]

» Цааш унших

Боуллингийн тэмцээн

Боловсролын зээлийн сангийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2018 оны 11 сарын 17 өдөр БСШУСЯ-ны харьяа байгууллагуудын дунд боуллингийн тэмцээнийг “Bowling center” төвд амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын хүрээлэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сангийн  4 баг оролцож, багийн нийт оноогоор Нийслэлийн боловсролын газрын баг, Нийслэлийн боловсролын газрын Ерөнхий боловсролын сургуулийн […]

» Цааш унших

Цусаа бэлэглэе

Боловсролын зээлийн сангийн хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 02 өдөр “Цусаа бэлэглэе” өдөрлөгийг багшийн хөгжлийн ордонд зохион байгуулж 160 гаруй хүний эрдэнэт амийг аврах цус цуглуулан хандивлаж амжилттай ажиллалаа. Бидний санаачилсан өдөрлөгт хамт олноо уриалан зохион байгуулж идэвхитэй оролцсон Боловсролын үнэлгээний төв, Этүгэн их сургууль, Үндэсний техникийн их сургууль, Мон-Алтиус биеийн тамирийн […]

» Цааш унших

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ Манай сан нь 2018 оны 10 дугаар сарын 1-ны өдөр тус байгууллагад ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын боловсролын салбарт хүчин зүтгэж дээд боловсрол эзэмших хүсэлтэй оюутан залуусыг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, олон олон залууст гэрэлт ирээдүйг бэлэглэсэн арвин туршлагатай ахмадууд маань байгууллагынхаа шинэ бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаатай танилцаж, залуу үеийнхэнтэйгээ болон […]

» Цааш унших

ИРЭЭДҮЙДЭЭ НОГООН ДЭЛХИЙ БЭЛЭГЛЭЕ

    Энэ сард манай байгууллагын үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн өдрүүд тохиож байгаа бөгөөд бид ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхээр нийгэмд хандсан олон чухал арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна. “ИРЭЭДҮЙДЭЭ НОГООН ДЭЛХИЙ БЭЛЭГЛЭЕ” аяны хүрээнд бид байгууллагын орчноо цэцэгжүүлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллагын нэрэмжит төглийг бий болохоор төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сарын 27-нд манай хамт олон, гэр бүлийнхээ […]

» Цааш унших
1 2 3 4