ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-2019

ЗГ-ын хэрэг эрхлэх газраас зохион байгуулж байгаа “Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд 2019 оны 9 сарын 16-27-ны өдрүүдөд зохион байгуулагдаж байна.
БСШУСЯ болон харьяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг 9 сарын 27-ны баасан гарагт болно.
Өдөрлөгөөр манай сан дараах үйлчилгээ үзүүлнэ.

  1. МУЗГ-ын 2018 оны 46-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Оюутны хөгжлийн зээл” авах хүсэлтэй оюутан, суралцагчдад зөвлөгөө өгч, баримт бичгийн бүрдүүлэлтэд тусална.
  2. Журмын шаардлага хангасан оюутан, суралцагчдад “Оюутны хөгжлийн зээл” олгох ажлыг зохион байгуулна
  3. 1993-2019 онуудад хөнгөлөлттэй зээл авч, суралцаж төгссөн иргэдэд эргэн төлөлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
  4. МУЗГ 2004 оны 22, 2008 оны 178 дугаар тогтоолуудын шаардлага хангаж, чөлөөлөгдөх боломжтой иргэдийн материалыг хүлээн авна.
  5. МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ-ын тогтоолоор төрөөс олгож байгаа буцалтгүй тусламж, тэтгэлгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
  6. МУЗГ-ын 2013 оны 271, 2012 оны 19 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлэх хүрээнд гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахаар сургалтын төлбөрийн зээл хүсэж байгаа иргэдэд мэдээлэл өгнө.
  7. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр суралцсан төгсөгчдийн бүртгэлийг хийж, тухайн жилийн ажлын тайланг хүлээн авна.