гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцсан иргэд 2019.04.20-ны дотор бүртгэлээ хийлгэж, мэдээллээ яаралтай шинэчлэнэ үү

БСШУСЯ-ны БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр /хуучнаар Сургалтын төрийн сан/ гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцсан иргэд 2019.04.20-ны дотор бүртгэлээ хийлгэж, мэдээллээ яаралтай шинэчлэнэ үү. Үүнд:

  1. Суралцаж төгсөөд бүртгэлээ огт хийлгээгүй төгсөгч
  2. Суралцаж төгсөөд бүртгүүлсэн ч мэдээллээ дахин шинэчлээгүй төгсөгч /эхний 5 жил мэдээллийг жил бүр шинэчлэх шаардлагатай/
  3. Бүртгэл хийлгээд 5 жил ажилласан ч чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй төгсөгч
  4. 2019 онд сургуулиа төгсөж байгаа суралцагч
  5. Тодорхой шалтгааны улмаас сургалтаа бүр болон түр зогсоосон зээлдэгч хамаарна.

Бүртгэл мэдээллээ шинэчлэх иргэд Багшийн хөгжлийн ордны 2 давхрын 204 тоотод өөрийн биеэр ирнэ.

Лавлах утас: 70104384