дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг…

 Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан,Спортын Яам болон БСШУСЯ-ны харьяа байгууллагуудын дунд зохион байгуулдаг “Эрүүл амьдрал идэвхтэй хөдөлгөөн-2019” спортын уламжлалт тэмцээн  2018 оны 02 сарын 22-24 ны өдрүүдэд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, олс таталт, дартс гэсэн зургаан төрлөөр өрсөлдөж ялагчдаа тодрууллаа. Энэ спортын өдөрлөгт нийт  9 багийн 120 гаруй тамирчид нийт 27 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс  манай байгууллага  шатрын ганцаарчилсан эмэгтэй төрөлд хүрэл медаль, олс таталтын төрлөөр алтан медаль хүртсэн амжилтаар өндөрлөлөө.