Мэтгэлцээний цуврал тэмцээн 2018

Боловсролын зээлийн сангийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Оюутны хөгжлийн зээл”-ийн хэрэгцээ шаардлага сэдвээр мэтгэлцээний цуврал тэмцээнийг 2018 оны 11 сарын 19 өдөр Багшийн хөгжлийн ордны 405 тоот тэнхимд амжилттай эхлүүллээ.Энэхүү тэмцээнд МҮИС-ийн “Үндэсний түүчээ”, МУБИС-ийн “Эйдос” багууд  ур ухаан, мэдлэг чадвараараа өрсөлдлөө.Тэмцээнд оролцогч “Үндэсний түүчээ” няцаагч баг нь “Оюутны хөгжлийн зээл”-ийн шалгуурын голч оноог багасгах, зээл хамрагдах оюутны тоог ихэсгэх тал дээр судалгаа баримтыг хөндөж байсан бол нотлогч талын “Эйдос” баг нь “Оюутны хөгжлийн зээл”-ийн шалгуурт тавигдах голч оноог хэвээр байлгаснаар оюутны сурлагаар өрсөлдөх чадвар нэмэгдэж зөвхөн зорилготой ирээдүйтэй оюутныг дэмжиж зээл олгох нь зөв гэсэн байр суурин дээр мэтгэлцэж хүчтэй, энэ тэнцүү хоёр багын гишүүд маань амжилттай оролцлоо.