Миний ирээдүйн зорилго

Боловсролын зээлийн сангийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Миний ирээдүйн зорилго” эссэ бичлэгийн уралдааныг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын  дунд 2018 оны 9 сарын 15-наас өдрөөс 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж шагнал гардуулах ёслол 2018 оны 11-р сарын 19-ны өдөр Багшийн хөгжлийн ордонд  боллоо.Уг уралдааны зорилго нь Боловсролын зээлийн сангийн чиг үүрэг, дээд боловсрол эзэмшихэд сургалтын төлбөрөө хэрхэн шийдэх гарцыг өсвөр үеийнхэнд танин мэдүүлэх, сурталчлах, өөрийн мэргэжилд сонголт, ирээдүйн зорилгоо илэрхийлж сургахад чиглэгдсэн.Энэхүү тэмцээний нэгдүгээр байрыг Баянзүрх дүүргийн  “Гэрэлт ирээдүй” цогцолбор сургуулийн  12а ангийн сурагч Д.Халиунаа, хоёрдугаар байрыг Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн  12-2 ангийн сурагч Н.Мөнхзул, гуравдугаар байрыг ХУД-ийн 18 дугаар бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч Г.Лхагвасүрэн, тусгай байранд ХУД-ийн 18 дугаар бүрэн дунд сургуулийн 12а Б.Энхманлай, Н.Нэргүй, БЗД-ийн “Шавь”-цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч М.Азхүү нар тус тус шалгарлаа.Нийт тэмцээнд оролцсон ЕБС-ийн сурагч дүү нартаа сурлагын өндөр амжилт хүсье!