Боуллингийн тэмцээн

Боловсролын зээлийн сангийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2018 оны 11 сарын 17 өдөр БСШУСЯ-ны харьяа байгууллагуудын дунд боуллингийн тэмцээнийг “Bowling center” төвд амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын хүрээлэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сангийн  4 баг оролцож, багийн нийт оноогоор Нийслэлийн боловсролын газрын баг, Нийслэлийн боловсролын газрын Ерөнхий боловсролын сургуулийн төсөв, санхүүгийн ахлах мэргэжилтэн И.Наранцогт хувийн оноогоор тэргүүлж шилдэг тамирчин болсон юм.Тэмцээнийг зохион байгуулах комиссын гишүүн Боловсролын зээлийн сангийн мэргэжилтэн Б.Зоригоо чөлөөт шидэлтээр өндөр оноо авч Боловсролын хүрээлэнгийн нэрэмжит шагналаар шагнагдаж тэмцээн амжилттай өндөрлөлөө.