Цусаа бэлэглэе

Боловсролын зээлийн сангийн хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 02 өдөр “Цусаа бэлэглэе” өдөрлөгийг багшийн хөгжлийн ордонд зохион байгуулж 160 гаруй хүний эрдэнэт амийг аврах цус цуглуулан хандивлаж амжилттай ажиллалаа. Бидний санаачилсан өдөрлөгт хамт олноо уриалан зохион байгуулж идэвхитэй оролцсон Боловсролын үнэлгээний төв, Этүгэн их сургууль, Үндэсний техникийн их сургууль, Мон-Алтиус биеийн тамирийн дээд сургуулийн багш, оюутнууд болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл зэрэг байгууллагуудад гүнээ талархая! Таны бэлэглэсэн цус гурван хүний амийг аврах тул та тогтмол цусаа хандивлаж амьдрал бэлэглээрэй.