Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Манай сан нь 2018 оны 10 дугаар сарын 1-ны өдөр тус байгууллагад ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын боловсролын салбарт хүчин зүтгэж дээд боловсрол эзэмших хүсэлтэй оюутан залуусыг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, олон олон залууст гэрэлт ирээдүйг бэлэглэсэн арвин туршлагатай ахмадууд маань байгууллагынхаа шинэ бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаатай танилцаж, залуу үеийнхэнтэйгээ болон хамтран ажиллаж байсан найз нөхөдтэйгээ уулзаж халуун дотно яриа өрнүүлэн нэгэн өдрийг сайхан өнгөрүүллээ.

Боловсролын зээлийн сангийн удирдлагын зүгээс болон нийт ажилчдаас тус сангийн эхлэлийг тавьж, өнөөдрийг хүртэл амжилттай удирдан зохион байгуулж ирсэн үе үеийн ажилтан албан хаагчиддаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!