ИРЭЭДҮЙДЭЭ НОГООН ДЭЛХИЙ БЭЛЭГЛЭЕ

    Энэ сард манай байгууллагын үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн өдрүүд тохиож байгаа бөгөөд бид ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхээр нийгэмд хандсан олон чухал арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна. “ИРЭЭДҮЙДЭЭ НОГООН ДЭЛХИЙ БЭЛЭГЛЭЕ” аяны хүрээнд бид байгууллагын орчноо цэцэгжүүлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллагын нэрэмжит төглийг бий болохоор төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сарын 27-нд манай хамт олон, гэр бүлийнхээ хамт бидний ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тоглож наадах дуртай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарьж 1 өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүллээ.