БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

 2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол (хураангуй)

  1. Иргэншил

Ø Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)

Ø БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 

  1. Нас

Ø  2018 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1978.9.1-нээс хойш төрсөн иргэн)

 

  1. Боловсрол

Ø  Материал өгөх үедээ баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх

Ø  Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2018 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.

Ø  БНСУ-ын Их дээд сургуулийн баклавр, магистрт суралцаж төгссөн  хүн материал өгөх боломжгүй.

Ø  БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.

Ø  2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )

  1. Дүн

 Ø   Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.

–  4.0 бол 3.49

–  4.3 бол 3.75

–  4.5 бол 3.91

–  5.0 бол 4.34

–  100 хувиар тооцдог бол 90% дээш байх

 Ø Дүнгийн үнэлгээг Appendix A.GPA хүснэгтээс харна уу.

 Ø Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.

 Ø Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.

  1. Давуу эрх

 Ø Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй бол сонгон шалгаруулалтанд давуу эрхтэй.

Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл

Embassy of the Republic of Korea in Mongolia

976-11-32-1548

976-11-31-1157

kormg@mofa.go.kr