Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж

 Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж

  1. Монгол улсын дээд боловсролын сургалтын аттестатчилагдсан байгууллагын өдрийн ангид хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж буй дараах суралцагчид сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно:
  • Бүтэн өнчин суралцагч
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь
  • Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн

 2. Дараах суралцагчид амьжиргааны зардал олгоно

          Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуулийн өдрийн ангид амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал

Бүрдүүлэх бичиг баримт

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлсэн тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын албанд өнгнө

  1. Өргөдөл
  2. Төрсний гэрчилгээ
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж/шинээр элсэгч/
  4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  5. Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  6. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг
  7. Эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлох
  8. Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  9. Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хувь тогтоосон комиссын шийдвэр
  10. 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт

Энэхүү журам нь хоёр дахь удаагаа бакалаврын, хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй