БИДНИЙ ТУХАЙ

                             Мэндчилгээ                                                             БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сан нь анх “Сургалтын төрийн сан” нэртэйгээр 1993 онд үүсгэн байгуулагдаж, 24 жилийн турш төрийн бодлого, хөтөлбөрийн хүрээнд дотоод, гадаадын их, дээд сургуулиудад суралцаж буй эх орныхоо ирээдүй болсон оюутан залуучуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, үндэсний болон урамшууллын тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, замын зардлыг олгох үйлчилгээг хэрэгжүүлэн зохион байгуулж ирсэн билээ. Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 10 сарын 5-ны өдрийн 111-р тогтоолоор “Боловсролын зээлийн сан” болж өргөжсөн манай байгууллага өнөөдрийн байдлаар уламжлалт зорилтот хөтөлбөрийн үйлчилгээнүүдээс гадна ‘’Оюутны хөгжлийн зээл’’ нэртэй цоо шинэ бүтээгдэхүүнийг эх орныхоо дээд боловсролын салбарын зах зээлд амжилттай танилцуулан ажиллаж эхлээд байна.

Бидний ЗОРИЛГО бол сурч боловсроход бие, сэтгэлээ дайчлан хөдөлмөрлөж байгаа оюутан залуусынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд төрийн дэмжлэгтэйгээр санхүүгийн бодитой тусламж үзүүлэх явдал бөгөөд

  • Үйл ажиллагааны мэдээлэл бүрийг дэлгэрэнгүй танилцуулах
  • Төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх
  • Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх
  • Дэвшилтэт санаа, технологийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
  • Ажлын үр дүнг нээлттэй тайлагнах зэргийг ЗОРИЛТОО болгон ажиллаж байна

Манай хамт олон таныг эелдэг харилцаа, энэрэнгүй сэтгэл, элгэмсэг үйлчилгээгээр угтах болно.

Та бүхнийг манай цахим хуудасны байнгын үйлчлүүлэгч байж, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

Таныг хүндэтгэсэн

БСШУСЯ-ны БОЛОВСРОЛЫН

ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗАХИРАЛ                                          П.Лхагвасүрэн /Ph.D/